“Нюанс” хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо хийнэ
15 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Улаан-Үдэ хотод тоглосон “Нюанс” хамтлаг арваннэгдүгээр сарын сүүлээр Улаанбаатарт ойн тоглолтоо толилуулна.
Монголд попера урсгалаар анх дуулсан “Нюанс” хамтлаг 15 жилийн ойн хүрээнд 2016 оны аравдугаар сарын 7-нд ОХУ-ын Улаан-Үдэ хотод уран бүтээлийн тоглолтоо амжилттай хийжээ.
Хамтлаг байгуулагдсан эхний жилүүдэд монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг түлхүү дуулж, сонгодог бүтээлийг тоглолтдоо аажмаар оруулсаар 2007 оны “Нюанс попера” тоглолтоор попера урсгалын суурийг тавьсан юм. Тэд франц, итали, испани, орос, англи, хятад, герман хэлээр дуулдгаараа онцлог.
Хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо мөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотноо Монголын үзэгчдэдээ толилуулахаар болжээ.
Эх сурвалж: GoGo.mn