Үндсэн агуулга руу шилжих
← Бүх мэдээ

Попера “Нюанс” хамтлаг 20 нас хүрлээ

“Нюанс” хамтлаг 20 насны төрсөн өдрөө 2021 оны 12 дугаар сарын 27-нд “MPM Event Hall”-д үзэгчидтэйгээ хамт тэмдэглэв.

Попера “Нюанс” хамтлаг 20 нас хүрлээ

20 жилийн өмнө дуурийн дуулаач залуус нэгдэж, дуурийн урлагийг поп хөгжимтэй хослуулж эхэлсэн “Нюанс” хамтлаг 2021 оны арванхоёрдугаар сард 20 нас хүрлээ.

Хамтлаг энэ хугацаанд дэлхийн сонгодог бүтээл, алдартай поп болон попера дуунуудыг урын сандаа багтааж, поперагийн хоолойн ур чадвар, тайзны соёл, хувцаслалт, үзэгчдэд хандах хүндлэлийг түгээж ирсэн юм.

Төрсөн өдрийн тэмдэглэлт тоглолт 2021 оны 12 дугаар сарын 27-ны 19:00 цагаас “MPM Event Hall”-д болсон. Тоглолтод МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ц.Чулуунбат, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ө.Уянга, Т.Дэлгэрмөрөн зэрэг уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлэхээр уригджээ.

Эх сурвалж: Tur.mn

Мэдээ

Бусад мэдээ