Үндсэн агуулга руу шилжих
← Бүх мэдээ

“Нюанс” хамтлаг “Angelina” попера тоглолтоор орон нутгаар аялна

2010 оны арваннэгдүгээр сарын 3-23-ны хооронд “Нюанс” хамтлаг “Angelina” попера тоглолтоо 13 аймаг, хотын үзэгчдэд хүргэнэ.

“Нюанс” хамтлаг “Angelina” попера тоглолтоор орон нутгаар аялна

Сонгодог хөгжмийг орчин үеийн хэмнэл, аялгуутай холбож поп опера хэлбэрээр дуулдаг “Нюанс” хамтлаг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт “Nuans popera”, “Isabel”, “Amore”, “Angelina” тоглолтуудаа амжилттай тоглож, үзэгчдийн өндөр үнэлгээг авсан.

Хамтлаг одоо “Angelina” попера тоглолтоо орон нутгийн үзэгчдэд хүргэхээр 2010 оны арваннэгдүгээр сарын 3-23-ны хооронд аялан тоглолт хийнэ. Аялан тоглолт Баянхонгор, Өвөрхангай, Хархорин, Архангай, Булган, Эрдэнэт, Хөтөл, Дархан, Сэлэнгэ, Зүүнхараа, Увс, Ховд, Баян-Өлгийд болно.

Аялан тоглолтын ерөнхий ивээн тэтгэгч нь Хаан банк.

Эх сурвалж: News.mn

Мэдээ

Бусад мэдээ