“Нюанс” хамтлаг ээжүүдээ баярлуулна
“Нюанс” хамтлаг 2012 оны гуравдугаар сарын 7, 8-нд ДБЭТ-т “Бид ээждээ хайртай” тоглолтоо хийнэ.
Өнгөрсөн жил 10 жилийн ойгоо тэмдэглэсэн “Нюанс” хамтлаг 11 дэх жилийнхээ босгон дээр, Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн “Бид ээждээ хайртай” тоглолтоо Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт гуравдугаар сарын 7, 8-нд толилуулна.
Тоглолтод СТА Ө.Уянга, СТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, СТА С.Баттулга, СТА А.Түмэн-Өлзий, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, “Пароди” хамтлаг, уран нугаралтын “ANGEL” хамтлаг, “Улаан сарнай” бүжгийн хамтлаг оролцоно.
Тасалбарыг Дуурийн театрын кассаар 30,000 төгрөгөөр борлуулж байна.
Эх сурвалж: GoGo.mn